БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас 11 дүгээр сарын 19-ний өдрийн Улаанбаатараас-Сөүл чиглэлийн нислэгээр богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ.
Тус нислэгээр зорчих боломжтой зорчигчид:
- Улаанбаатар хотоос Инчеон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид
- БНСУ-ын иргэд
- F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
- F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
- А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/ зорчино гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ.