Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсны улмаас 1,700 гаруй үхрийг устгалд оруулжээ.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Үхрийн арьс товруутах өвчин Дорнод аймагт гарсан. Энэ өвчин өөрөө вакцингүй, байгалийн шавьж ялаа шумуулаар дамждаг өвчин. Иймд бог малын цэцэг өвчний вакциныг тав дахин нэмэгдүүлсэн тунгаар тарьж үзсэн. Нааштай үр дүн гарсан. Дархлаажуулалт 88-100 хувьтай байна.
Гэхдээ Засгийн газраас “Гоц халдварт өвчин” гэх жагсаалтад оруулж нийт 1,700 гаруй үхэр устгасан. Ихэнх буюу 1,579 үхрийг Дорнод аймагт устгасан байна. Бид УОК-т танилцуулаад малчдад нөхөн олговор олгоно” гэв.
Түүнчлэн Дорнод, Сүхбаатар, Хэнтийд 1,734 үхрийг устгасан гэдгийг Мал эмнэлгийн газрын дарга тодотгосон юм.