Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана.
- 09.00 цагаас Хууль зүйн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсголыг зохион байгуулна.
- 10.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
- 14.00 цагаас Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
- 14.30 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэх юм. Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, экспорт, импортын асуудал, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, үрийн хангамж, шинэчлэлийн талаар хяналт шалгалтын, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалтын, мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулна.
- 15.00 цагаас Эдийн Засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх аж.