Польшийн Хилийн алба цагаачдыг хилээр нэвтрэх “том оролдлого”-д бэлтгэж байгаа талаар мэдээлжээ. Цагаачид Польшийн хилийг нэвтлэх томоохон оролдлого зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд Беларусийн Аюулгүй байдлын албаныхан тусалж байна гэж Польшийн Хил хамгаалах алба мэдэгджээ.
Тус албаны мэдээлснээр, Кузница дахь хуарангийн ойролцоох шөнийн цагаар Беларусийн албаны зэвсэгт ажилтнууд цугларч байгааг анзаарчээ.
Мэдээнд мөн цагаачдын дундах хөдөлгөөнийг ажиглахад зарим майхнуудыг буулгасан бөгөөд гадаадын иргэд Беларусийн албадаас заавар болон техник, хий авч байгаа нь Беларусийн тал хилээр нэвтрэх томоохон оролдлогод бэлтгэж байгааг харуулж байна хэмээн дурджээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхнээс хойш Польш, Беларусийн хил дээр байдал хурцадмал хэлбэрт шилжээд байгаа. Одоогийн байдлаар Ойрхи Дорнодоос ирсэн хэдэн мянган цагаач, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд хуаранд байгаа. Зарим дүрвэгсэд Европын холбоо руу нэвтрэхийн тулд хилийн торон хашааг давахыг оролдож байгаа юм.
Үүний хариуд Польшийн эрх баригчид хилийн хамгаалалтад 16.000 орчим албан хаагчийг дайчлаад байгаа билээ.