Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 15.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 32.4 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багасч, өмнөх оны мөн үеийнхээс 3.5 (30 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
Төгрөгийн хадгаламжийн 87.1 хувь (13.2 их наяд төгрөг) иргэдийн, 12.9 хувь (2.0 их наяд төгрөг) аж ахуйн нэгж, байгууллагынх аж. Валютын хадгаламж 4.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 65.5 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс нэг (19.6 хувь) их наяд төгрөгөөр багасчээ.