АНУ-ын эрх баригчид Орос улс Украин руу “түрэмгийлэх” бодолтой магадгүй байгаа нь санаа зовоож байна хэмээн Европын түншүүддээ илэрхийлжээ. Энэ талаар Bloomberg агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан тараажээ.
Мэдээнд АНУ-ын айдасын талаар болон үйл явдлыг гэрчлэх олон нийтэд нээлттэй нотлох баримтууд байгаа талаар өгүүлсэн байна. Үүний хариуд “Кремльд ойр” эх сурвалж Орос одоогоор Украинтай дайн эхлүүлэх бодолгүй байгаа ч шаардлагатай бол хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ харуулахыг хүсч байна” хэмээн мэдэгжээ.
ОХУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский Украины нутаг дэвсгэрт цэргийн довтолгоог хэзээ ч төлөвлөж байгаагүй бөгөөд төлөвлөөгүй байна гэж сэтгүүлчдэд мэдэгдээд “Украин эсвэл өөр хэн нэгэн биднийг өдөөн хатгаж, манай үндэсний бүрэн эрхт байдалд халдахгүй л бол бид хэзээ ч ийм зүйл төлөвлөөгүй, ийм үйлдэл хийх ч үгүй” гэсэн байна.