Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулган өнөөдөр эхэллээ. Арваннэгдүгээр сарын 8-15-ныг дуустал үргэлжлэх чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж байгаа чуулганд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн ойн салбарын 800 орчим мэргэжилтэн мэргэжилтэн, эрдэм судлаачид цахим болон танхимын хэлбэрээр оролцож байна.
Ойн салбарынхан энэ өдрүүдэд:
-Ойн салбарын технологи, инновацийн шийдэл,
-Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон улсад хэрэгжүүлж байгаа инноваци технологи,
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга зам,
-Цөлжилтийн өнөөгийн байдал ба бууруулах арга замууд,
-Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон улсад хэрэгжүүлж байгаа инноваци технологи,
-Ойн үрийн аж ахуй, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлт,
-Ойн салбарын хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага,
-Говь цөл, хуурай бүсийг ойжуулах, боломж шийдлүүд,
-Агро ойн аж ахуйг хөгжүүлэх боломж,
-Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх боломж шийдлүүд,
-Монгол орны усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал зэрэг Монгол орны ойн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал болон ирээдүйн төлөв зэрэг нарийн асуудлуудыг хэлэлцэх юм.
Эх сурвалж: БОАЖЯ