Экологийн цагдаагийн албанаас хууль бус, гар аргаар ашигт малтмал олборлодог иргэдтэй тэмцэх чиглэлээр зарим ажил, арга хэмжээг зохион байгуулав.
Тухайлбал, 2020 онд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны 2, бусад 1 ашигт малтмалын илэрц бүхий газарт 58 удаагийн үйлдлээр, 18.000 орчим иргэн дайрч орж, хууль бусаар ашигт малтмал олборлож эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдлийг таслан зогсоож, буруутай этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан байна.
Тодруулбал Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэр Туулын зүүн дэнж гэх газарт “Хамтын эх булаг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бус гар аргаар алт олборлогчид дайран оржээ. Тус албанаас 4 удаа нийт 16 алба хаагч, 6 тээврийн хэрэгсэлтэйгээр Булган аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран ажиллаж гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоон ажиллав.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба