Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн нөөц хомсдсон талаар болон импортын эмийг хэрхэн татаж авах зохицуулалт хийж байгаа талаар мэдээлэл өглөө.
“Эмийн чанар, нөөц, үнийн бодлого дээр зохицуулалт хийж байгаа. Замын-Үүдийн хил хаагдсантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас бүх судалгааг авч эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөлтэй нь уулзаж хаана, ямар эм тасарсан, хэд хоногийн нөөцтэй байгаа талаарх мэдээллийг авсан. Бээжин рүү агаарын тээврийн зохицуулалт хийж, Тяньжинд саатсан эм тариаг яаралтай татах зохицуулалт хийж эхнээс нь татаж авч байна.
Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хүнсний тээвэрлэлтийг ч мөн хийж байгаа. Монгол Улс эмийн 50 хувийг импортоор авдаг. Үүнээс дотоодод үйлдвэрлэдэг эмийн бүтээгдэхүүний 90 орчим хувийн түүхий эдийг мөн авдаг. Эмийн тухайд харилцан адилгүй нөөцтэй байгаа. Зайлшгүй шаардлагатай, тасарч байгаа эмийг эхний ээлжид агаарын тээврээр татан авна.
Агаарын тээвэр байнга нислэг хийж байгаа. Бээжин болон Инчёон дээр гацсан тээвэрлэлтийг хийж байна. Үүнээс Эрүүл мэндийн яамны зохицуулалт хийж байгаа. Нислэг энэ сарын 5, 8, 15-нд хийгдэнэ. Вакцины хугацаатай холбоотой мөн асуудал яригдсан. “Pfizer” компаниас үйлдвэрлэгдсэн вакциныхаа хадгалах хугацааг гурван сараар сунгасан. Тэгэхлээр хугацаа нь дуусч байгаа вакциныг иргэдэд хийж байна гэж айх шаардлагагүй.