Тулгар төрийн 2,226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, Монгол Улсын Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна.

7 дугаар сарын 11. Мягмар

8.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

09.30 Монгол Улсын Төрийн тугийг ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, Монгол Улсын Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт

12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.00-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт

14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

23.00 Баяр наадмын ёслолын буудлага Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн