Хүй долоон худаг руу зорчих автобусны тасалбар 1000 төгрөг байна

2017-07-11 09:481min0
hui 7 hudag

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 82 чиглэлд 649, зуслангийн 3 чиглэлд тав, нийт 654 автобус ажиллана. Долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчлэх бол долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилэх юм байна.

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй