УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хувийн компанийн захирлаар ажиллаж байхаа ажилчин эмэгтэйчүүддээ нэг бус удаа бэлгийн дарамт учруулж, хүчирхийллийн хэрэг үйлдсэн дуулианд нэр холбогдоод байгаа. Хавраас хойш хагас жил орчим мөрдөн шалгалт явуулсан Цагдаа, Прокурорын байгууллага Ц.Анандбазарыг буруутай хэмээн үзэж, яллах дүгнэлт үйлдэж байгаа тухай мэдээ гарсан ч асуудал УИХ дээр хараахан яригдаагүй байна.
Харин “Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа дахин нэг УИХ-ын гишүүн хүчирхийллийн хэрэгт холбогдсон байж болзошгүй тухай мэдээлжээ. Гишүүний хохирогч бүсгүй хуулийн байгууллагад гаргасан гомдолдоо “…Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэх гэдэг мөрүүдийг бичсэн талаар мэдээнд дурджээ.
Мөн удахгүй энэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар яригдах бөгөөд тойрогт нь нөхөн сонгууль болох магадлал өндөр болж байгааг ч дурджээ.