2021 оны 10-р сарын 29-нд, Германы Гамбург хотоос Шанхайг зорьсон Хятад-Европын анхны ачааны галт тэрэг “Жиньбө” Шанхай хотноо хүрсэн байна.
Уг ачааны галт тэргэнд 40 фут өндөртэй 35 чингэлэг ойролцоогоор 460 тонн бараа ачсан бөгөөд гол нь ухаалаг вакуум тийрэлтэт угаах систем, моторын эд анги зэрэг Хятадын олон улсын импортын 4-р экспо-д дэлгэн үзүүлэх эд зүйл байжээ. Германы Гамбург, Дуйсбургаас эдгээр барааг ачин хөдлөөд Польшийн Маласевичид ачаагаа нийлүүлж Беларусь, Орос, Казахстанаар дамжин Алаг уулын ам боомтоор орж ирэн Шанхайд шууд хүрсэн байна. Ингэснээр ачааны энэ галт тэрэг хоёр чиглэлээр ажиллаж буйг харууллаа.