Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дельта хувилбар тархалт дэлхийн бүх бүс нутагт давамгайлж байна. Тус хувилбарын тохиолдол ба нас баралтыг бүсчилж харвал, Америк болон Зүүн өмнөд Ази, Европт тархалт өндөртэй байгаа. Нас баралт өнгөрсөн 14 хоногт Их Британид эрс нэмэгдсэн байна.
Нийт хүн амын 67-69 хувийг хоёр тун вакцинд хамруулсан Франц, Их Британи, Испани зэрэг улсуудад нас баралт бага байгаа. Харин Армен, Болгар зэрэг хүн амынхаа 20 хүртэлх хувийг хоёр тунгаар дархлаажуулаад байгаа улсуудад нас баралт өндөр байна.
Хүн амынхаа 32 хувийг дархлаажуулалтад хамруулаад байгаа ОХУ-д сүүлийн долоо хоногт халдварын тохиолдол эрс нэмэгджээ. Мөн БНХАУ-ын 11 мужид халдвар бүртгэгдээд байгааг Синьхуа агентлаг энэ сарын 20-нд мэдээлсэн.
“Дельта хувилбарын тархалт ерөнхийдөө тогтворжсон, цаашдаа буурах хандлагатай байна”
Манай улсад хийгдэж байгаа вакцины нөлөөлөл болон вирусийн хувилбарын судалгааны дүнгээс танилцуулъя. Манай улсад хийгдэж байгаа вакцинууд бүгд үүргээ гүйцэтгэж байгаа гэж хэлж болохоор байна.
Вакцин хийлгэснийхээ дараа өвчилсөн хүмүүст эсрэг биеийн титр илүү өндөр хувьтай тогтож байгааг судалгааны үр дүн харуулж байна.
34,500 хүнийг хамруулсан тархвар зүйн судалгаанаас Монголд хийгдэж байгаа дөрвөн вакцины үр дүн хэдэн хувьтай байгааг харвал:
Дельта хувилбарын халдварын тархалт ерөнхийдөө тогтворжсон байдалтай байна. Цаашдаа буурах хандлагатай байгаа” хэмээн хэлэв.