Facebook компани нэрээ Meta болгон өөрчилжээ. Энэ талаар компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг компанийн “метаверс”-т зориулсан танилцуулгынхаа үеэр зарлав.
«Өнөөдрөөс эхлэн бид Meta нэртэй боллоо», – хэмээн Цукерберг хэлжээ.
Үүнээс гадна тэрбээр компанийнхаа логог танилцуулсан байна. Энэ бол Мебиусын цэнхэр тууз бөгөөд баруун талд нь Meta гэж бичжээ.
«Надад өмнө нь сонгодог судалгаа таалагддаг байлаа. Харин meta хэмээх үг нь грек гаралтай «дараа» гэсэн утгатай. Миний хувьд энэ нь бидэнд ямар нэгэн зүйлийг дахин барих, бий болгож болно гэснийг бэлгэдэж байна» хэмээн Цукерберг тайлбарлажээ.
Шинэ брэндийн анхаарлын төвд хүн дэлгэцнээс холдож, виртуаль ертөнцөд байхын үр дүнд мэдрэх виртуаль метаверс байна гэдгийг Америкийн бизнесмэн онцолсон аж.
«Миний хувьд Facebook биш, метаверс нэгдүгээрт байна. Энэ нь та бүхэнд цаг хуацааны явцад Facebook манай бусад үйлчилгээг хэрэглэх шаардлагагүй болно гэсэн үг юм», – хэмээн танилцуулгын явцад хэлжээ.
Ойрын ирээдүйд виртуаль орчинд найзуудтайгаа ярилцах, ажиллах, тоглох боломж бүрдэнэ. Тухайлбал, хэрэглэгч амьд ба виртуаль орон зайд зэрэг тоглолтод оролцож болох юм.
Гэхдээ Meta нь өөрсдийн цэсийн Facebook, Instagram, WhatsApp мессенжерийнхээ нэрийг өөрчлөхгүй. Энэ бүх цэсийг “метаверсийг амьдралд биелүүлэх” ерөнхий нэг зүйл болгон нэгтгэнэ гэж Цукерберг үзэж байна.
«Бидний зорилго урьдын адил хүмүүсийг нэгтгэх хэвээр байна. Бидний цэс, брэнд өөрчлөгдөхгүй. Бид хүмүүсийн хэрэгцээнээс урган гарсан технологи бүтээдэг компани хэвээрээ үлдэнэ », – хэмээн Цукерберг нэмж хэлжээ.
Компани нэрээ өөрчлөхөө зарласантай зэрэгцэн хувьцааных нь ханш өссөн байна. Улаанбаатарын цагаар 02:30 цагийн үед компанийн хувьцааны ханш 2,97%-иар өсөж, ширхэг нь $321,50 болжээ.
Эх сурвалж: MIR24