Нийслэлийн 382 жилийн ойн хүрээнд монгол нутаг дахь эрт, дундад үеийн хот суурингийн гэрэл зураг болон Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалуудын малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжээр “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Үзэсгэлэн 2021 оны аравдугаар сарын 29-нөөс 11-р сарын 4-ний өдрүүдэд гарах аж. ШУА-ийн Археологийн хүрээлэн, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, Урлагийн газартай хамтран зохион байгуулж байна.