Иргэн Э.Одбаяр ШШГЕГ-ын ангид 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байгаа юм байна. Түүний биеийн байдал хэвийн, даралт 100/70-тай байгаа. Жингийн алдагдал 10 гаруй кг болсон. Өөртэй нь уулзаж, гэр бүлийнхэнтэй нь харилцаж байгаа. Өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн. Э.Одбаярыг эмнэлгийн хяналтад байлгаж байна гэж ШШГЕГ-ын дарга Д.Загджав өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн тавьсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүний эрх хариуцсан бүтэц, мэргэжилтэн гэж байна уу. 2021 он гарсаар хүний эрхийн зөрчил хэдэн удаа гарсан бэ. Арга хэмжээ авсан уу.
Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа иргэн Э.Одбаярын асуудал маш хүнд байна. Тэр залуу үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон. Тэр хүнд ямар тусламж үзүүлж байна вэ гэсэн асуултад Д.Загджав энэ хариултыг хэлсэн байна.