Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.2. Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгж буюу 20,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.
Үүний дагуу явган зорчигчийн зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид арга хэмжээ тооцож, торгуулийг нь төлүүлсэн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлжээ. Иргэд, жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй зөрчлийн талаарх мэдээллийг Еpolice аппликэйшн ашиглан илгээх боломжтой юм.