Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2021 оны наймдугаар сарын 17-нд 512 бөхийн барилдаан зохион байгуулсан.
Тус барилдаанд шөвгөрсөн 16 бөх болон өөрсдийн саналаар шинжилгээ өгөхийг хүссэн хоёр бөхөөс Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага шинжилгээ авсан юм. Шинжилгээг наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл хариу бүрэн ирээгүй байна. Тухайлбал, нэг бөхийн шижилгээний хариу дутуу байгаа юм. 18 бөхийн шинжилгээний хариу бүрэн ирэхээр Үндэсний допингийн эсрэг байгууллагаас Монголын үндэсний бөхийн холбоонд хариуг албан ёсоор өгөх юм байна. Ирсэн даруйд нь шинжилгээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэнэ гэдгээ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдээллээ.