COVID-19-ийн өвчлөл эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Москва хот даваа гарагаас шинэ хязгаарлалт авч эхлэх гэж байна. Пүрэв гарагт Москва шинэ хөл хорио тогтоох аж.
Москва хотын мэр Сергей Собянины захирамжаар даваа гарагаас эхлэн 60-аас дээш насны ахмадууд, мөн архаг өвчтэй хүмүүсийг амьдарч буй газраасаа холдохгүй байхыг зааварчилжээ. Энэ хязгаарлалт аравдугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25 хүртэл 4 сар үргэлжилнэ.
Энэ хориг сүүлийн 6 сарын дотор COVID-19-өөр өвчилсөн, мөн вакциндаа бүрэн хамрагдсан хүмүүст үйлчлэхгүй аж. Түүнчлэн Собянины захирамжид ажил олгогчдыг ажилтнуудынхаа дор хаяж 30%-ийг зайнаас ажиллахад шилжүүлэх шаардлага тавьжээ.
Даваа гарагт Оросын Самара, Нижегород, Новгород, Воронеж, Курск гэсэн 6 бүс, түүнчлэн Пермийн хязгаарт ажлын бус өдөр эхэлж байна.
Москва хотод аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 7-ны хооронд шинэ хөл хорио тогтоох юм. Дэлгүүр, ресторан, үйлчилгээний бусад салбарууд хаагдаж, дунд сургуулиудын амралт эхэлнэ. Ийм хязгаарлалтыг Оросын бусад бүсэд ч авахаар төлөвлөж байна. Орост есдүгээр сарын сүүлчээс эхлэн коронавирусийн халдварын дэгдэлт эхэлсэн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд шинэ тохиолдлын тоо хоёр дахин өсжээ.