Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын намын бүлгүүд хуралдана. Мөн Байнгын хороод болон дэд хороодын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна.
Даваа гариг (2021.10.25)
ЦАГ | НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ХААНА |
10.00 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | “Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
10.00 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | Ардчилсан намын бүлгийн даргын өрөөнд |
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||
14.00 | “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | “Үндсэн хууль танхимд” |
14.00 | Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | “Их засаг танхимд” |
ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН | ||
14.00 | Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ |
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
16.00 | Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
18.00 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан: