АНУ-ын Ерөнхийлөгч Байден CNN-ийн ярилцлагад оролцож, Андерсон Куперийн асуултыг сонсож байхдаа том удирдагчаас гарамгүй жирийн биш хөдөлгөөн хийсэн нь Твиттерийн жиргээчдийн дунд шуугиан тарьж, идэвхитэй хэлэлцүүлгийн нэг болж өргөжлөө.
Уулзалтын хөтлөгч Байденаас АНУ-ын инфляцийн түвшний талаарх асуухад Цагаан ордны тэргүүн тохойгоо нугалж, нударга зангидан, энэ байрлалдаа арван таван секунд орчим зогссон байна. Энэхүү бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдан тархаж, нийгмийн сүлжээнийхэн хүчтэй тайлбар бичиж эхэлжээ.
Олон нийтийн тайлбар:
-Хүүхэд маань бие засахыг хүссэн үедээ яг үүнтэй адил үйлдэл хийдэг гэж нэг нь бичсэн бол
-Магадгүй тэр өдөрт бүхэл бүтэн хоёр илтгэл тавих ёстой байсан учраас булчингийн ой санамжаа алдсан байх гэж өөр нэг хүн ёжилжээ. Мөн олон иргэн Байденыг тоглоомон цэрэг, цаначин, барааны тэмдгийн догдолж буй дүрээрээ алдартай Бивисийн зураг гэх мэт зүйлтэй харьцуулж, Ерөнхийлөгчийг хүүхэлдэйн киноны баатартай ярилцаж байгаагаар дүрслэн хошигнож эхэлжээ.
Америкийн удирдагчийн ярилцлага өчигдөр CNN орой болсон юм.
President Biden says he expects gas prices will stay high until 2022.
“I don’t see anything that’s going to happen in the meantime that’s going to significantly reduce gas prices” #BidenTownHall https://t.co/2a7F6JKm0H pic.twitter.com/EOxLdHIgYa
— CNN (@CNN) October 22, 2021