Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг энэ сарын 15-нд “Зайсан хилл”-д болсон Камертон хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан гэж ийнхүү хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ.
Цар тахлын үед хүний бөөгнөрөл үүсгэсэн дээрх тоглолттой холбоотойгоор “Зайсан хилл” цогцолборт байрладаг “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.
Нийслэлийн Засаг даргын орлогчийг шинээр томилох, чөлөөлөх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэх юм байна.