Америкийн Нью-Мексико мужид зураг авалтын талбай дээр гар буугаар буудаж, оператор эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ хэгийг жүжигчин Алек Болдуин үйлдсэн гэдгийг Санта-Фе тойргийн шериф мэдэгджээ.
Гар бууг хоосон хонгиогоор цэнэглэсэн байх ёстой байжээ. Найруулагч нь эгэмдээ гэмтэл авчээ. 42 настай эмэгтэй оператор Алина Хатчинс хүнд шарх авсан ч Альбукерке хотын эмнэлэг рүү агаараар тээвэрлэх үеэр амьсгал хураажээ.
Санта-Фе тойргийн шерифийн төлөөлөгч Хуан Риос Болдуинд хэрэг үүсгээгүй гэсэн байна.
Эх сурвалж: RIA