Зайсан хилл цогцолборт Баасан (2021.10.15) гаригийн орой зохион байгуулагдсан Камертон хамтлагийн 26 жилийн ойн тоглолтын талаар талаар өнөөдөр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар Улсын циркийн барилгын талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулав.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Зохион байгуулалттайгаар цирк рүү дайрч давшилж байна гэж харж байгаа. Цирк балгас болоогүй байх. Өөрсдөө гуйгаад авсан мэтээр яриад байгаа ч тийм юм байхгүй.
2005 онд циркийн байгууллагын төлөөлөл болсон олон хүн ирж гуйж, сөгдөж мөргөж байгаад циркийн хувьчлалд оролцооч гэж хүсэлт тавьсан. 2006 онд менежментийн хувьчлал хийсэн.
Хөрөнгө оруулалтаа өөрөө татаад ажлаа хийж яваа. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад 20 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрээр циркийг уламжлал, шинэчлэлд суурилсан орчин үеийн байгууламж болгон, циркийн урлагийн архитектурыг хадгалсан, ойр орчмын газруудыг нь ногоон байгууламж хэвээр нь үлдээх гэсэн төсөл явж байгаа гэж би ойлгож байгаа.
Д.Сумъяабазар дүүдээ авч өгсөн гэх мэт нь дэмий яриа. Түүхийг нь үзсэн ч болно. Бүгд нээлттэй бий. Газартай холбоотой хулгай огт байхгүй. Циркийн асуудал дээр Д.Дагвадорж өөрөө ажиллаж байгаа.
Циркийн хойд газарт олон аж ахуйн нэгж 9, 16 давхар угсармал орон сууцны хороолол барих гэж байсан. Бишрэлтийн Ундармаа, Буянгийн Жагаа, циркийн хуучин удирдлагууд эргэн тойронд нь орон сууцны хороолол босгох гээд зураг төсөл гаргаад явж байсан. Харин ч газрыг нь хамгаалж ирсэн.