2021

Аравдугаар сарын 13.  Конгсберг (Норвеги)-ийн төвд орой цагдаа нар нум сумаар харвасан нэгэн эрэгтэйг саатуулав. Уг халдлагын улмаас 5 хүн амиа алдаж, 2 нь шархадсан юм. Халдлагыг Конгсберг хотод амьдардаг, Данийн иргэн 37 настай этгээд үйлджээ. Сэжигтэн этгээд ганцаараа халдсан хийсэн байна. Норвегийн цагдаа Конгсбергт болсон халдлагыг алан хядах ажиллагаа гэж нэрлэв.

Дөрөвдүгээр сарын 23. Францын Рамбуйя (Ивлин департамент) коммунд нэгэн эрэгтэй цагдаагийн ажилтан 49 настай эмэгтэй рүү хутга барин дайрсан юм. Прокурорын газрын мэдээлснээр тэрбээр эмэгтэйн гэдэс, хоолой руу хутгаар бүлжээ. Эмэгтэй амиа алдсан байна. Халдсан этгээд саатуулах үед авсан шархаа даалгүй нас баржээ. Тэрбээр Тунисын иргэншилтэй байсан бөгөөд 2009 онд Францад иржээ. Гэрчүүдийн мэдээлснээр, гэмт этгээд “Аллах акбар!” хэмээн хашхирч байсан гэнэ. Францын Ерөнхий сайд Жан Кастекс халдлагыг алан хядах ажиллагаа хэмээн нэрлэжээ. Мөрдлөг шалгалтыг прокурорын Терроризмын эсрэг хэлтэст даалгасан байна.

2020

Арваннэгдүгээр сарын 2.   Үл таних этгээд Вена хотын еврейн сүмд гал нээж, дараа нь өөрийгөө дэлбэлжээ. Сүмийн ойролцоо гудамжинд 50 орчим буун дуу гарсан байна. Пулеметоор үйлдсэн уг халдлагын улмаас 7 хүн амиа алдсан байна. Хэд хэдэн гэмт этгээд үйлдсэний нэг нь амиа алджээ.

Аравдугаар сарын 29.  Францын Ниццад Нотр-Дам сүмийн ойролцоо үл таних этгээд хүмүүс рүү хутгатай дайрсан. Нийт 3 хүн амиа алджээ. Халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан байна. Саатуулагдах үеэрээр тэрбээр хүнд шархаджээ. Терроризмын эсрэг прокурорын газар мөрдлөг шалгалтаа эхэлсэн байна.

Халдлага үйлдсэн этгээдээс 1999 онд төрсөн, Тунис гаралтай хүний баримт олдсон байна. Тэрбээр аравдугаар сарын эхээр Италийн Лампедуза арлаар дамжин Францад иржээ. Халдлагаас хойш хэдхэн цагийн дараа Ниццад ирсэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болсон явдлын алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн байна. Хэргийн хүрээнд 6 хүнийг саатуулжээ.

Аравдугаар сарын 21.  Зугдиди (Гүрж)  хотод автомат буу, гранатаар зэвсэглэсэн этгээд Гүржийн банкны салбарын байранд дайран орж, хүмүүсийг барьцаалан 500 мянган доллар нэхжээ. Бүтэн өдөр үргэлжилсэн тусгай ажиллагааны үр дүнд барьцаалагдсан 43 хүнийг ДХЯ-ны алабан тушаалтан Автандил Галдавугаар солин суллаж, дараа нь халдлага үйлдсэн этгээд 3 барьцаалагчтай хамт цагдаагийн машинаар банкнаас гарчээ. Аравдугаар сарын 22-ны өглөө түүнтэй хамт банкнаас гарсан барьцаалагчид суллагдаж, гэмт этгээд нуугдсан байна. Гүржийн ДХЯ энэ хэргийг алан хядах ажиллагаа гэж ангилжээ.

Аравдугаар сарын 16. Конфлан-Сент-Онорин коммун (Франц)-д орой гэмт этгээд Самюэль Пати хэмээх багшийн толгойг сургуулийнх нь ойролцоо тасаджээ. Халдлага үйлдсэн этгээдийг хөрш коммун Эраньигийн цагдаа нар буудаж устгасан байна. Францын хэвлэлүүдээр алуулсан эрэгтэйг багш, гэмт хэрэгтэн нь түүний нэг шавийн эцэг байсан гэжээ. Амиа алдсан багш шавь нартаа үг хэлэх эрх чөлөөний тухай хичээл орж, зөнч Мухаммедын шог зургийг үзүүлсэн гэнэ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ явдлыг алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн юм.

Зургаадугаар сарын 21. Луцкийн төвд (Украина) хоёр ч удаа ял эдэлж байсан Орос гаралтай Максим Кривош зорчигчидтой автобус барьцаалан авчээ. Тэрбээр биедээ тэсрэх төхөөрөмж, зэвсэг авч явсан аж. Тэрбээр нийтлэг шаардлага тавьж, системд дургүйцдэгээ илэрхийлж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд бичлэг илгээх, түүндээ “Земляне” нэртэй кино үзэхийг шаарджээ. Ингээд 10 цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн дараа Зеленский шаардлагыг биелүүлж, автобусанд байсан барьцаалагдсан бүх этгээдийг сулласан байна. Азаар нэг ч хүн гэмтэж бэртээгүй. Нийт 30 хүнийг суллаж, эрэгтэйг саатуулжээ. Украины аюулгүйн алба үүнийг алан хядах ажиллагаа гэсэн ангилалд оруулсан аж.

Зургаадугаар сарын 20. Рединг (Их Британи) хотын паркад 25 настай, Ливи гаралтай эрэгтэй Хаири Саадалла хэдэн хүн рүү хутга барин дайрч, 3 хүн шархдаж, 3 нь амиа алджээ. Халдсан этгээдийг орой нь саатуулсан байна. Цагдаагийн газраас Редингийн халдлагыг алан хядах ажиллагаа гэж үзжээ.

Хоёрдугаар сарын 19. Гессен мужийн Ханау хотод (Герман) Германы иргэн 43 настай эрэгтэй хүмүүс рүү буудаж, 9 хүнийг хөнөөснөөс гадна хэд хэдэн хүнийг шархдуулжээ. Сэжигтэн этгээдийг гэрээс нь амиа алдсан байдалтайгаар илрүүлсэн байна. Түүнчлэн эх нь амиа алдсан байдалтай олджээ. Германы ДХЯ Ханаугийн буудалцааныг барууны хэт даврагчийн үйлдсэн алан хядах ажиллагаа гэж үзжээ.

Хоёрдугаар сарын 2. Лондон (Их Британи)-д хутгаар зэвсэглэсэн нэг этгээд  Стрэтэм-Хай-роудад 14:00 цагийн үед явган зорчигчид руу халджээ. Түүнийг цагдаа нар устгасан байна. 3 хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн. Цагдаа нар алан хядах ажиллагааг исламизмтай холбосон байна. Гэмт этгээдийн биеэс тэсрэх төхөөрөмжийн загвар олдсон байна.

2019

Арваннэгдүээр сарын 29. Лондон хотын гүүрэн дээр (Их Британи) хутгаар зэвсэглэсэн эрэгтэй хүмүүс рүү дайрчээ. Хоёр хүн амиа алдаж, 3 нь шархадсан байна. Сэжигтэнг цагдаа нар устгажээ. Халдлага үйлдсэн этгээд нь Стаффордшир-т амьдардаг Усман Хан бөгөөд хууль сахиулах байгууллагынхны эртний танил байжээ. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” алан хядах бүлэглэл хүлээжээ.

Аравдугаар сарын 9. Германы Галла хотод Йом-Кипур баяраа тэмдэглэж байсан 51 хүн еврейн сүмийн халдлагад өртжээ. Сэжигтэн нь Штеффан Б. Бөгөөд 2 хүнийг хөнөөж 2-ыг нь шархдуулжээ. Түүнийг саатуулж, мэдүүлэг авсан байна. Германы төр засаг гэмт хэргийг еврейн эсрэг алан хядах ажиллагаа гэж нэрлэжээ.

Тавдугаар сарын 24 мая. Лион (Франц) хотын төвд дэлбэрэлт гарч, 13 хүн шархаджээ. Ажиглалтын камерын бичлэгээс харахад талхны газрын дэргэдүүр дугуйтай өнгөрсөн этгээд тэсрэх төхөөрөмж үлдээсэн байна. Тавдугаар сарын 27-нд Лионоос сэжигтнийг саатуулжээ. Алжир гаралтай, Франца 2018 онд ирсэн хүн байжээ. Тэрбээр визгүй, хууль бусаар амьдарч, интернэтээр мэдээлэл зүйн хичээл зааж аж төрдөг байсан нь тогтоогджээ.

2018

Арванхоёрдугаар сарын 11. Страсбург (Франц) дэх зул сарын яармагт орой халдлага үлджээ. Буудалцааны үеэр 3 хүн амиа алдаж, 13 нь шархадсан аж. Страсбург хотын дарга алан хядах ажиллагаа хэмээсэн байна. Халдлагыг Страсбургийн уугуул Шериф Шекат үйлдсэн бөгөөд тэрбээр хууль зөрчсөн асуудлаар хуулийн байгууллагын хаалга олон удаа татаж байсан нэгэн байжээ. Арванхоёрдугаар сарын 13-ны орой Францын хууль сахиулах байгууллагаас түүний байршлыг тогтоож, тусгай ажиллагааны үеэр эсэргүүцэл үзүүлсэн тул устгажээ.

Наймдугаар сарын 23.  Парисын дагуул хот Трапп (Франц) коммунд үл таних эрэгтэй дэргэдүүр яваа хүмүүс рүүгээ хутгатай халдсан байна. Францын цагдаа нар тусгай ажиллагаагаар түүнийг устгасан аж. Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн хүнд шархаджээ. Хариуцлагыг “Исламын улс” алан хядах ажиллагаа хүлээсэн байна.

Наймдугаар сарын 20. Каталон (Испания)-д нэг эрэгтэй Корнелья-де-Льобрегатын цагдаагийн газарт орж, хутга бриан “Аллах Акбар!” гэж хашхиран дайрчээ. Цагдаа нар түүнийг зэвсгээ хаяхыг шаардсан боловч үгэнд ороогүй байна. Ингээд Алжир гаралтай Абдельвахаб Таибыг бууджээ. Цагдаагийн ажилтнуудаас нэг нь ч гэмтэж бэртээгүй байна. Халдлагыг алан хядах ажиллагаанд тооцжээ.

Наймдугаар сарын 14. Лондонд байдаг Их Британйин парламентын байр луу Ford Fiesta автомашин хаалтыг нь дайран оржээ. Үүнээс өмнө энэ машин явган хүмүүс, дугуйчдыг дайрсан байна. Хоёр хүн эмнэлэгт хүргэгджээ. Жолооч нь судан гаралтай Британийн иргэн Салих Хатер байсан бөгөөд саатуулжээ. Вант улсын прокурорын албанаас болсон явдлыг алан хядах ажиллагаанд тооцжээ.

Тавдугаар сарын 29 мая.Бельгийн Льеж хотод  хутгаар зэвсэглэсэн этгээд хоёр эмэгтэй цагдаа руу дайрч, нэгийнх нь гар бууг булаан авч гал нээжээ. Дараа нь хажуугаар явсан автомашины зорчигч руу буудсан байна. Гэмт этгээд лицейн нутаг дэвсгэрт нуугдаж, хоёр эмэгтэйд заналхийлсэн боловч бэхлэлтийн хүчээр түүнийг устгажээ. Энэ хүн шоронгоос гарсан, хуулийнхны мэддэг эрүүгийн гэмт этгээд байсан аж. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” хүлээжээ.

Тавдугаар сарын 12. Парис (Франц)-ын хоёрдугаар тойрогт, Парисын дууриас холгүйхэн нэг эрэгтэй хутгатай халдлага үйлджээ. Халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, 4 хүн шархадсан байна. Цагдаа нар гэмт этгээдийг устгасан.  недалеко от Парижской оперы мужчина напал с ножом на прохожих. В результате нападения погиб один человек, еще четверо пострадали. Полиция ликвидировала злоумышленника. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” хүлээжээ.

Гуравдугаар сарын 23. Од (Франц) департаментад цуврал халдлага гарчээ. Марокко гаралтай Редуан Лакдим машинтай хүн рүү дайрч жолоочийг нь шархдуулж, зорчигчийг нь хөнөөсөн байна. Ингээд машиныг булаан авч, гүйлтэд оролцоод буцаж ирсэн зэвсэггүй тусгайгийнхан руу дайрсан аж. Халдлагын үеэр Лакдимыг устгасан. Нийт 4 хүн амиа алдаж, 15 нь шархадсан.  Халдлагын хариуцлагыг “Исламын улс” хүлээжээ.

Эх сурвалж: RIA

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн