АНУ-ын экс ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны ажилтнууд жилийн өмнө болсон Их 7-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцох гадаадын төлөөлөгчдөд өгөх ёстой байсан үнэтэй бэлэгнүүдээс хулгайлсан гэх дуулиан дэгджээ.
Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын Ерөнхий шинжээч Диана Шо мэдэгдэж, зохих шалгалт явуулахыг үүрэг болгожээ. Тэд Төрийн департаментын эх сурвлажийн өгсөн мэдээллээс болоод сэжиг таамаг авсан байна.
Их 7-гийн дээд хэмжээний уулзалт 2020 онд коронавирусийн халдвараас болоод цуцлагдсан юм. Уулзалтаар зочдод арьсан цүнх, Трамп болон түүний гэргий Меланиягийн гарын үсэгтэй гантиг хайрцаг, түүнчлэн хөнгөн цагаан тавиур бэлэглэх гэж байжээ. Энэ бүгдийг өмнөх ерөнхийлөгчийн томилсон нөхдүүд авсан гэж эх сурвалж мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Трамп Цагаан ордноос явахад нөөцөд байсан эдгээр бэлэг хаашаа ч юм бэ алга болжээ. Нийт 20 бэлгийн багц алга болсон гэж үзэж байна.
Энэ бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг нь гэж The New York Times-ийн сэтгүүлчид бичжээ. Трампад таагүй ханддаг тус хэвлэл АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн үед оффисын хулгай их байсан гэжээ. Обама, бага Бушийн үед ч ийм хэргүүд гардаг байсан ч арай ч ийм түвшинд хүрээгүй гэсэн байна.
G7-гийн төрийн тэргүүнд барих гэж байсна бэлэгнүүдээс гадна Төрийн департаментын төлөөлөгчид 5800 долларын үнэтэй япон вискиний эрэлд гарсан байна. Үүнийг төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпеод зориулжээ. Тэрбээр энэ шилтэй вискиний барааг ч хараагүй гэсэн байна. Түүнчлэн Вьетнамаас ирсэн 22 каратын алтан зоос үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны гарт ч очилгүй алга болжээ.
Эх сурвалж: KR.RU, OSNMEDIA