АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим тус улсын өрийн дээд хязгаарыг 12 дугаар сарын 3 хүртэлх богино хугацаанд 480 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэрийг баталжээ.
Хууль тогтоогчдын санал хураалтыг Конгрессын цахим хуудсаар шууд дамжуулсан байна .
Өрийн хязгаарыг нэмэгдүүлэхтэй холбоотой арга хэмжээг 10 дугаар сарын 18 -ны дотор авахгүй бол онолын хувьд тус улс дефолт зарлах аюул нүүрлэнэ гэж АНУ-ын Сангийн яам өмнө нь анхааруулж байсан юм.
Улсын өрийн хязгаарыг 12 дугаар сарын 3 хүртэл нэмэгдүүлэх шийдвэрийг Сенатын танхим урьд нь дэмжсэн бөгөөд одоо уг баримт бичигт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурах ёстой. Тэрбээр баримт бичигт гарын үсэг зурна гэдгээ өмнө нь хэдийнээ мэдэгдсэн билээ.
Ихэнх улс орнуудаас ялгаатай нь АНУ-д өрийн дээд хязгаарыг хуулиар тогтоодог бөгөөд Конгрессын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэх боломжгүй, тэр ч байтугай Конгрессын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх байсан ч заавал зөвшөөрөл авдаг ажээ. Харин дефолт хэзээ ч зарлаж байгаагүй боловч үүнийг Конгресст улс төрийн наймаа хийхэд ашигладаг байна.
Эх сурвалж: RIA, Montsame