“Гэндэндарам сан”, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Билэгт гүүш” орчуулгын уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдаан нь 2015 оноос анхлан зохиогдож, хоёр жил тутамд олгогдож ирсэн юм. Харин энэ жилээс эхлэн МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгохоор тогтжээ. Уралдаанд оролцох бүтээл нь 2019 оны долоодугаар сараас энэ оны аравдугаар сарын хооронд хэвлүүлсэн уран зохиол орчуулгын ном байх бөгөөд бүтээл бүрээс хоёр ширхэгийг ирүүлэх юм байна.
“Билэгт гүүш” шагналын уралдааныг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын нэрэмжит болгон зохион байгуулдаг юм.