Монголын залуучуудын холбооны Удирдах хорооноос өнөөдөр мэдээлэл хийж, тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн зарцуулсан гэх зэрэг үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэснээ зарласан.
Мөн холбооны өмчийн газарт хувийн байгууллагатай гэрээ хийн, барилгын ажлыг эхлүүлсэн ч, Удирдах хороонд танилцуулж, тайлбар хийгээгүйг дурдсан юм. Тухайн барилга нь Монголын залуучуудын холбооны төв байрны ард хэсэгт баригдаж байгаа бөгөөд одоогоор сууриа цутгаж дуусаад байгаа аж.
Харин Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Барилгын ажил дөрөвдүгээр сард эхэлсэн. Гэвч одоо дуугарч байгаа юм. Хүн бүрд өөрсдийн эрх ашиг бий байх. Барилгын ажил хамтын шийдвэр, тогтоолын дагуу явагдсан.
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монголын залуучуудын холбооны төв байрыг өргөтгөх, шинэчлэх болон засвар тохижилтын ажлыг хариуцан зохион байгуулж ажиллахыг МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, ерөнхий нарийн бичгийн дарга Давааням нарт даалгасугай гэсэн Удирдах хорооны шийдвэр бий.
Гэрээний тухайд МЗХ нь 16 давхар барилгаас нийт 42.5 хувийн ашиг авахаар гэрээлсэн. Гэхдээ гэрээг цуцлах бичгийг тухайн компанид өгсөн байгаа хэмээн мэдэгдлээ.