Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте коронавирусийн вакцин хийлгэх гээд эргэлзэж байгаа хүмүүсийг нойрон дунд нь тарихыг санал болгожээ.
“Олон хүн вакцин хийлгэх хүсэлгүй байгааг мэднэ. Тэр хүмүүсийн гэрт нь очоод, унтаж байхад нь тарьчихъя л даа” хэмээн тэрбээр телевизээр ярьжээ. Түүнчлэн энэ санаачилгаа өөрөө тэргүүлэн ажиллахад бэлэн гэжээ.
Филиппиний төрийн тэргүүн амны хаалт зүүх, зай барих шаардлагтай гэдгийг дахин сануулсан байна. Филиппин улсад 23 сая гаруй хүн вакцин хийлгэсэн гэнэ. Тус улс оны эцэс гэхэд 70 сая иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж буй аж.
Эх сурвалж: OSNMEDIA