АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг 13 жилийн өмнө аварч байсан Афганистаны орчуулагч Аман Халили Талибанчуудаас сар гаруй хугацаанд нуугдаж байгаад төрөлх нутгаа орхин гарч чадсан талаар Wall Street бичжээ.
2008 онд Жо Байден Сенатын гишүүн байх үедээ сенатч Чак Хэйгел болон Жон Керри нарын хамт хоёр нисдэг тэргээр Афганистанд явж байжээ. Тухайн үед шуурга дэгдсэний улмаас нисдэг тэрэгнүүд Афганистаны ууланд ослын буулт хийсэн байна. Ууланд Сенатын гишүүд “Талибан” хөдөлгөөнийхөнд баригдах магадлалтай байв. Харин тэр үед АНУ-ын армид орчуулагчаар ажилладаг байсан Халили Сенатын гишүүдэд тусалсан байна.
Тэрбээр одоо Пакистаны нийслэлд Афганистаны 200 гаруй иргэн байгаа бөгөөд Пакистаны Засгийн газар болон АНУ-ын Төрийн департаментаас тэднийг нүүлгэн шилжүүлэхээ амлажээ.