Үндэстэн дамнасан корпорациудаас авах татварын доод хэмжээг 15 хувьд барих тохиролцоонд дэлхийн 136 орон нэгдсэн гэж Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) Ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корманн мэдэгджээ.
Энэхүү хэлэлцээр нь олон улсын татварын механизмыг илүү шударга, илүү үр дүнтэй, тэнцвэртэй болгох тал дээр гарч байгаа ялалт юм гэж ноён Корманн хэлжээ.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын мэдээлснээр, улс орнуудад жилд хамгийн бага ханшаар 150 орчим тэрбум долларын шинэ орлого төвлөрөх бол 125 тэрбум доллараас дээш ашгийн татварын эрхийг үндэстэн дамнасан томоохон корпорациуд орлогоо хүлээн авдаг орнуудад шилжүүлэх юм байна.
Долдугаар сард ЭЗХАХБ -аас дэлхийн ДНБ -ий 90 гаруй хувийг бүрдүүлдэг 130 орон виртуал форматаар хийсэн уулзалтын дараа олон улсын татварын дүрмийг шинэчлэх төлөвлөгөөг дэмжсэн юм. Энэхүү шинэчлэлийн гол зорилго нь татварыг бууруулах боломжийг ашиглан үндэстэн дамнасан компаниудыг илүү их татвар төлөхийг шаардах явдал аж.
Эх сурвалж: Kommersant