Афганистаны Кундуз мужийн Шийтийн шашны сүмд дэлбэрэлт болсны улмаас хохирогчдын тоо 100 давсан гэж нүдээр үзсэн хүн РИА Новости агентлагт мэдээлжээ. Эх сурвалж 20 орчим хүн шархадсан хэмээн мэдэгдсэн байна.
НҮБ-ын Афганистан дахь тусламжийн төлөөлөгчийн газрын мэдээлснээр, амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн тоо 100-аас давжээ.
Хохирогчид бүгд Шийт шашны сүм хийдийн итгэгчид байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр халдлагыг амиа золиослогч үйлдсэн гэнэ. Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахидын мэдээлснээр дэлбэрэлт болсон газарт тусгай хүчнийхэн ирж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.
Энэ бол Афганистан дахь шашны байгууллагад долоо хоногийн дотор хийсэн гурав дахь халдлага юм. Өнгөрсөн ням гарагт Кабул хотын Идгах сүмийн ойролцоо террорист халдлага болж, 12 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан бол Лхагва гаригт тус улсын зүүн хэсэгт орших Хост мужийн шашны сургуульд дэлбэрэлт болсны улмаас долоон хүн амиа алдаж, 15 гаруй хүн шархадсан юм.
Эх сурвалж: RIA