2021 оны эхний есөн сард нийт 5.1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 1.2 орчим тэрбум ам.доллароор өссөн дүн юм.
Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн дотроос цагаан будаа, улаанбуудайн гурил, ургамлын тосны импорт буурчээ. Тодруулбал,
- 36.3 мянган тонн цагаан будаа импортолсон нь 2020 оны мөн үеэс 6.9%
- 0.4 мянган тонн улаанбуудай импортолсон нь 2020 оны мөн үеэс 58.7%
- 19.6 мянган тонн ургамлын тос импортолсон нь 2020 оны мөн үеэс 2.2%-аар тус тус буусан байна.
Дараах хүнсний бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгджээ.
- Өтгөрүүлсэн сүү 33.8%
- Өндөг 12.3%
- Улаанбуудай хоёр дахин
- Хүнсний ногоо 4.3%
- Жимс, самар 46.8%
- Тахиа, гахайны мах, өөх 47.8%
- Элсэн чихэр 15.6% өссөн гэж Монгол Улсын гадаад худалдааны эхний есөн сарын үзүүлэлтийг танилцуулсан Гаалийн ерөнхий газрын мэдээнд дурджээ.