ЭМЯ сүүлийн 24 цагт 2410 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 13 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдварын илэрсэн тохиолдол улсын хэмжээнд 32.657 болж, нас баралт 1331-д хүрсэн байна.
Cүүлийн 24 цагт 6518 хүн эдгэрч эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1368 нь нийслэлд, 1042 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 20.482 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 58.394 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.