ОХУ-ын “Роснефть” компаниас ачигдах учиртай байсан АИ-92 шатахууны ачилт багасан, нөөц нь хангалтгүй болсон гэх мэдээллээр өчигдөр үдэш ШТС-ууд дахин бензин олголтоо хязгаарлаж, иргэдийг бухимдуулав.
Уг асуудалтай холбогдуулан, ШӨХТГ-аас зохиомол хязгаарлалт хийж буй компаниудад хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Өчигдөр шатахууны хязгаарлалт хийсэн компаниудад болон бусад шатахуун импортлогч компаниудын нөөцийг агуулахтай нь шалгах ажиллагаа явагдаж байна” гэдгийг мэдэгджээ.