“Nodoublestandart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү нарыг суллах, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шарадсан иргэд өчигдөр жагсаал хйиж, Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна хоносон. Цагдаагийн байгууллагаас нэр бүхий иргэдийг саатуулсан талаараа өнөөдөр мэдээлэл өгч байна.
ЦЕГ-ын дарга Ж.БОЛД:
-Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх нийгмийн хэв журмыг сахиулах олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй.Үүнийхээ дагуу ажил, үүргээ гүйцэтгэж байна. 2021 оны эхний есөн сарын байдлаар 198 жижиг, том хэмжээний жагсаал, цуглаан болсон.
Жагсаал зохион байгуулагч тэнд оролцож байгаа иргэдийн дэг журам, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлж ажиллах хуулийн зохицуулалттай. Хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас шаардлага тавьдаг.
Хэдийгээр би ЦЕГ-ын дарга ч гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд оролцогч биш. Иргэн Д.Монголхүүгийн талаар мэдээлэл өгөхөд прокурорын байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ олон нийтийг мэдээллээр хангах үүднээс мэдээлэл өгье.
Есдүгээр сарын 18-ны өдрөөс хойш нэр бүхий иргэд төв талбай болон Ялалтын талбайд жагсаал зохион байгуулсан. Есдүгээр сарын 30-ны өдөрч жагсаалын үеэр төв талбай руу хайрцагтай эд зүйл болох гутал оруулах гэхээр нь цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан.
Хэдийгээр гутал гэж байгаа боловч дотор нь юу байгааг мэдэх боломжгүй учраас шалгуулах шаардлага тавьсан. Тухайн өдөр төв талбайд ногооны үзэсгэлэн худалдаа, төрийн болон төрийн бус байгууллагын өдөрлөг зэргээр олон хүн цугласан үед эд зүйл нэвтрүүлэх боломжгүй гэдгийг тэдэнд мэдэгдсэн.
Гэтэл Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан. Энэ хэргийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү түүнийг авч явсан. Тэнд байсан хүмүүс баривчилгааний үед хөндлөнгөөс бичлэг хийж цагдаагийн алба хаагчийг буруутгах үйл ажиллагаа удаа дараа явагдсан.
Үүнд, цагдаагийн байгууллага эсэргүүцэл үзүүлэлгүй, иргэдийн үгээ хэлэх эрх чөлөөнд халдахгүй хүндэтгэлтэй хандаж ирсэн. Энэ үеэр иргэн Э.Одбаяр лайв хийсэн. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан. Цагдаагийн алба хаагчдыг элдэв үгээр доромжилсон.
Иргэн Д.Монголхүүгийн хувьд гурван удаагийн Зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байгаа. Аравдугаар сарын 5-ны өдөр түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах гээд дуудсан ч ирээгүй. Өмнө нь ч ирдэггүй байсан учраас баривчилсан. Гэтэл шөнийн 02:30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект болох хорих 461 дүгээр анги руу халдан Д.Монголхүүг авч явсан. Тэдний үйлдэл хэрээс хэтэрсэн. Монгол Улс төртэй, хуультай орон.