Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Себастиан Сүрүн томилогдон иржээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг авав.
Уулзалтын үеэр Монгол, Францын харилцаа хоёр талын болон олон улсын түвшинд идэвхтэй өрнөж буйг тэмдэглээд Элчин сайдад ажлын амжилт хүслээ.
Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, дээд өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний талаар болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов.
Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улсыг Франц Улсын Ази тив дэх онцлог түнш орон болохыг онцлоод Европ дахь “гуравдагч хөрш”-ийн хувьд олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.
Элчин сайд Дмитрий Горелик аж үйлдвэр, тээвэр, соёл, спорт, шинжлэх ухаан зэрэг олон салбарт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэв
Мөн Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Гореликийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардан авав.
Дэд сайд Б.Мөнхжин Элчин сайдаар томилогдсон Дмитрий Гореликт баяр хүргээд Монгол Улс уламжлалт, найрсаг харилцаатай Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун буйгаа талууд тэмдэглэлээ.
Элчин сайд Дмитрий Горелик аж үйлдвэр, тээвэр, соёл, спорт, шинжлэх ухаан зэрэг олон салбарт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэв. Мөн тэрээр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.