БИДНИЙ ТУХАЙ
Mederva Health нь АНУ-ын Сан Франциско хотод төвтэй эрүүл мэндийн байгууллага юм. Эргэлзээтэй онош авсан эсвэл дотооддоо оношлоход хүндрэлтэй, хүнд мэс засал хийлгэх заавартай өвчтөнүүд эрүүл мэндийн асуудалдаа манай нарийн мэргэжлийн эмч нараас дүгнэлт авдаг. Бидний үйл ажиллагааны зорилго бол өвчтөнүүдэд гадаадад зорчилгүйгээр өндөр түвшний эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж, анагаах ухааны мэдлэг, ур чадварын тэгш хүртээмжийг сайжруулах юм.
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ
Бид Монгол дахь өвчтөнүүддээ үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд эрүүл мэнд, анагаах ухааны салбарт ажилласан туршлагатай эсвэл энэ салбарт мэргэшсэн хүмүүсийг “Өвчтөн Хариуцсан Мэргэжилтэн”-ээр ажиллахыг урьж байна (гэрээт нөхцөлөөр).
Бид өвчтөний эрүүл мэнд, ашиг сонирхлыг ямагт тэргүүн зэрэгт тавьдаг үзэл баримтлалтай мэргэжилтнүүдийг хайж байна. Бидэнтэй ажилласнаар дэлхийн тэргүүлэх их сургууль, эмнэлгүүдэд мэргэшсэн эмч нартай хамтран, дэлхийн түвшний эрүүл мэндийн үйлчилгээг Монголын өвчтөнүүдэд хүргэх болно.
ЯМАР АЖИЛ ХИЙХ ВЭ?
Өвчтөнд тусална
- Өвчтөнд оновчтой үйлчилгээг сонгох, ойлгоход тусална.
- Америк нарийн мэргэжлийн эмчээс ирүүлсэн эрүүл мэндийн мэргэжлийн дүгнэлтийг өвчтөнд бүрэн ойлгоход тусална.
- Өвчтөнийг хариуцсан дотоодын эмч нартай харилцаж, өвчтөний эрүүл мэндтэй холбоотой талууд бүгд нэг ойлголттой байгаа эсэхийг хянаж, хамтран ажиллана.
- Өвчтөний араас хяналт тавих замаар эрүүл мэндийн шийдвэр гаргахад нь үргэлжилсэн тусламж үзүүлнэ.
Өвчтөний эрүүл мэндийн боловсролд анхаарна
- Өвчтөний эрүүл мэндийн асуудал, эрсдлийн хүчин зүйлстэй нь холбоотой боловсролын материалуудыг ойлгоход нь тусална.
Эмнэлзүйн орчуулга хийнэ
- Өвчтөний мэдээллийг орчуулна.
- Байгууллагын эрүүл мэндийн агуулгын санг орчуулахад оролцоно.
ЯМАР ХҮМҮҮСТ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
- Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт ажилласан туршлагтай эсвэл энэ салбарт мэргэшсэн, боловсрол эзэмшсэн бол тун сайн.
- Эмнэлзүйн бичгийн орчуулгыг Англи ←→ Монгол хэлээр хийх чадвартай бол тун сайн.
ЦАЛИН, БАЙРШИЛ БОЛОН БУСАД ДАВУУ ТАЛУУД
- Эмнэлзүйн туршлага, орчуулах ур чадвараас хамааран 2,300,000-3,500,000 төгрөгийн цалин олгоно.
- Бид кофе, ундаа, зууш, гэх мэт ажлын орчны дэмжлэгээр хангагдсан, Улаанбаатар хотод төвтэй оффисын байраар хангана.
- Станфорд, Харвард, зэрэг Америкийн анагаах ухааны шилдэг их сургууль, эмнэлгүүдэд бэлтгэгдсэн Mederva Health-н эмч нартай хамт ажиллаж, тэднээс суралцан ур чадвараа сайжруулна.
ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ
- Манай ажилд орох онлайн хүсэлтийг 2021 оны 10 сарын 20-ны дотор бөглөөрэй. Аль болох дэлгэрэнгүй бөглөхийг хүсье.
- Бидэнтэй ажиллахад тохиромжтой гэж үзсэн хүмүүсээ 2-3 шатны ярилцлагад урьж шалгаруулна.
- Онлайн хүсэлтийг ЭНД ДАРЖ бөглөөрэй.
ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ
Mederva Health нь тэгш боломжоор ажил олгогч байгууллага юм. Иймээс бид ажил олгогчийн хувьд шалгаруулалтад оролцож буй хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, үндэсний гарал үүсэл, нас, хөгжлийн бэрхшээл, генетикийн мэдээлэл зэргээр ялгаварлахгүй, гадуурхахгүй гэдгээ амлаж байна. Бид амлалтаа бодитоор хэрэгжүүлэхийн тулд ажилд авах явцдаа ялгаварлан гадуурхах шинжтэй хувийн асуултууд (шашин, хүйс, гэр бүлийн байдал, улс төрийн үзэл бодол г.м.) эсвэл фото зураг зэргийг шаарддаггүй.
Манай байгууллагыг төлөөлж таньтай харьцаж буй хүн/хүмүүс дээрх амлалтыг зөрчсөн шинжтэй хандлага, авир гаргавал бидэнд legal@medervahealth.com хаягаар хандахыг хүсье. Бид ирсэн гомдол бүрийг хариуцлагатайгаар шалгаж, залруулах арга хэмжээг цаг алдахгүй авна.