ЭМЯ: Коронавируст халдварын 2225 тохиолдол батлагдаж, 15 хүн нас баржээ

2021-10-05 11:431min0
04

ЭМЯ сүүлийн 24 цагт 2225  хүнээс Covid-19 халдвар илэрч,  коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 15 хүн эндсэн гэж мэдээлэв.

Өнөөдөр 8254 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1015  нь нийслэлд, 1210 нь орон нутагт бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 22.214 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 53.834 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй