Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба ээлжит хяналт шалгалтаараа Монгол Улсын “Эрүүл ахуйн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалт, 8.5 дахь заалтуудыг тус тус зөрчин улсын хилээр оруулж ирсэн эд барааг хураан авч, шийдвэрлүүлэхээр Замын-Үүдийн Засаг даргын даргэдэх Захиргааны зөвлөлд шилжүүлжээ.
Хураагдсан эд барааг эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилээгүй, нуун дарагдуулж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан бөгөөд гоо сайхны болон ахуйн хэрэглээний бараа, сав баглаа боодол, хүүхдийн тоглоомыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилээгүй импортлох гэж байжээ.
Монгол Улын Засгийн газрын нэг удаагийн хальсан уутыг хориглох тухай 189 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг зөрчсөн, лабораторийн шинжилгээгээр 0,035 мм-ээс нимгэн дүнтэй гарсан 13 шуудай нийлэг хальсан уутыг “Барааг хураах устгах” тухай актаар хураан авсан байна. Мөн
- 4 хайрцаг үсний маск,
- 2 хайрцаг үсний ангижруулагч
- 110 хайрцаг ариун цэврийн цаас
- үсний ангижруулагтай шампунь болон тэжээлийн тос 40 хайрцаг
- Хүүхдийн тоглоом 1.2 тн
- Сав баглаа боодол 0.1 тн
- Сүүний хайрцаг 100000 ширхэг,
- бөглөө 200000 ширхэг эд зүйлийг стандартын шаардлага хангасан эсэхийг шалгах лабораторийн шинжилгээнд хамруулсан бөгөөд оруулж ирсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Зөрчлийн тухай” хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Эрүүл ахуйн тухай хуулиас:
8.3.Экспортлох, импортлох түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, техник, технологи нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээтэй байна.
8.5.Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэнэ.