Коронавирусийн халдвар тархалтын оргил үед Ухань хотоос видео мэдээ дамжуулж, БНХАУ-ын Ухань хотын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн нөхцөл байдал хүндэрсэн талаар мэдээлж байгаад сураггүй алга болсон өмгөөлөгч Чен Чюши 1 жил 8 сарын дараа анх удаа гарч иржээ.
Чен Чюши хорио цээр тогтоохоос өмнө Ухань хотод амжиж очсон ба алга болох хүртлээ Уханы голомтот халдварын хурцадмал нөхцөл байдлын тухай видео дүрст мэдээг Youtube-д байршуулан ажиллаж байгаад 2020 оны хоёрдугаар сард сураггүй алга болсон юм.
Түүнийг хоёрдугаар сарын 6-наас хойш холбоо тасарсан талаар ээж болон найзууд нь твиттерээр мэдээлсэн бөгөөд Чен Цюшигийн бичлэг тэр даруй хоёр сая гаран үзэлттэй, 35.000 сэтгэгдэл хүлээн авч байв.
Сураггүй алга болох хугацаандаа эрх баригчдын хяналтанд байсан хэмээн яригдаж байсан Чэн өнгөрсөн сарын 30 -нд олон нийтийн сүлжээнд анх удаа видео бичлэг оруулжээ. Бичлэг дээр Чэн “Ажиллаж байхдаа миний биеийн сайн байсан. Одоо 1-2 км яваад л ядардаг болсон” гээд “намайг тахир дутуу амьдралаар амьдрахаас өөр аргагүй болгож байна” хэмээн мэдэгджээ.
Тэр алга болсон цаг хугацаандаа хаана юу хийж байсан талаар яриагүй бөгөөд “Өнгөрсөн үе холдож, сайхан цагууд эргэж ирлээ” ч гэж хэлээгүй байна.
Мөн энэ өдөр Чэнийх гэж үзэж болох Twitter хаягаас “Би өнгөрсөн нэг жил 8 сарын турш маш их зүйлийг туулсан. Заримдаа энэ талаар яримаар байдаг ч ярьж чаддаггүй” гэсэн пост оруулсан ч эрх баригчид үүнийг үргэлжлүүлэн хянаж байгаа гэдэгт олон хүн итгэлтэй байгаа аж.