Коронавирусийн халдвараар ихэвчлэн хууч, архаг өвчтэй хүмүүс нас барж байна. Цар тахал дэгдсэнээс хойш 1242 хүн амь насаа алдаад байна. Сүүлийн долоо хоногт энэ тоо 125 болон нэмэгджээ. ЭМЯ өвчлөл ба нас баралтын шалтгааныг судлан гаргажээ. Ковидын халдварын улмаас нас барагчдын
- 51% – зүрх судасны өвчний
- 16.1% – чихрийн шижин
- 9.4% – бөөрний эмгэг
- 7.5% – элэгний эмгэг
- 7.2% – мэдрэлийн эмгэг
- 5.2% – халдвар
- 3.6% – хэт таргалалттай байжээ.
ёр жилийн хугацаанд коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 1241 хүн амиа алдлаа. КОВИД-19-ийн дельта хувилбар тархаад байгаа энэ үед иргэн бүр өөрийгөө эрсдэлээс сэргийлж, амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.