Өнөөдөр С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлэн хөшөөнд нь цэцэг өргөсөн ХҮН-ын гишүүд “Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, бизнес эрхлэх эрх чөлөөг ардчилсан нийгэм бидэнд өгсөн. Бид ардчилсан нийгэмд өсөн өндийж, сурч боловсорсон, энэ нийгмийн бүтээгдэхүүн. С.Зориг агсан болон ардчиллын төлөө залуу нас, амьдралаа зориулсан зүтгэлтнүүддээ чин сэтгэлээсээ талархаж явдаг манай намын залуус тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёстой” гэлээ.
С.Зоригийн үйл хэргийг монголчууд бүгд нам, улс төрөөс ангид үргэлжлүүлэн бэхжүүлж, парламентийн ардчиллыг тууштай сахин хамгаалах ёстой билээ.
Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг 1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт зэрлэгээр амиа алдаад 23 жил өнгөрч байна. Гэвч үе үеийн эрх баригчид уг хэргийг хувийн зорилгодоо ашигласаар өнөөг хүрсэн гэж иргэд үздэг юм.