Хойд Каролина муж улсын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубын дасгалжуулагч Пол Райлийг бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан тухай Athletic мэдээлжээ.
Тамирчид Пол Райлийг 2010 оноос хойш хэд хэдэн лиг, багт дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа бэлгийн харьцаанд оруулсан гэж мэдэгджээ. Хөлбөмбөгчин Синеад Фаррелли гэхэд багштайгаа бэлгийн харьцаанд орохоос өөр аргагүй болсон талаар мэдүүлсэн байна.
Дуулиан шуугианы эсрэг АНУ-ын Хөлбөмбөгийн холбоо хэдийнэ хариу үйлдэл үзүүлээд эхэлжээ. Тамирчдын зоригтойгоор илчилсэн хүчирхийлэлийн хэрэг бол жигшүүртэй юм. Үүнийг Хөл бөмбөгийн холбоо хүлээн зөвшөөрөгдөхгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.