УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд санал өгөх иргэд коронавируст халдварын улмаас эмчлүүлж байгаа болон тусгаарлагдаж буй иргэд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө.

Тодруулбал, халдвар аваад гэрээр эмчлүүлж байгаа иргэд өөрийн харьяа хэсгийн хороондоо утсаар, тусгаарлагдсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд ирэх сарын 6-ны 17.00 цагаас өмнө хүсэлт гаргах ёстой гэдгийг СЕХ-ноос мэдээлэв. (Иргэд хэсгийн хороодын утасны дугаарыг энд дарж үзэх боломжтой)

УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн