Ерөнхийлөгч өчигдөр ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар саналыг нь сонсжээ.
Харин яг одоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэр 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх талаараа мэдэгдсэн билээ.