Коронавирусын халдвар нэмэгдсэн нь эрүүл мэндийн салбар дахь ажилчдын хүчин чадлыг сааруулж байгаа талаар сүүлийн үед мэргэжлийн байгууллагууд мэдээлж байгаа. НЭМГ хүний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд НЭМГ холбогдох байгууллагуудтай газруудтай хамтарч ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 239 резидент эмч Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилагдсан. Үүний 62.8 хувь буюу 150 хүн нь ажлын байран дээр гарчээ.
Глобал сангийн санхүүжилтээр өдрийн 50 ам.долларын урамшуулалтай сайн дурынхныг ажиллуулж байгаа. 207 хүн ирэх ёстойгоос 111 хүн ажиллаж байна. Бид мэдээг өдөр өдөрт нь авч байгаа. Улаан загалмай нийгэмлэгийн хувьд сайн дурын 187 ажиллтан ажиллах ёстойгоос өнөөдөр 57.2% нь ажиллаж байна.
Манай эрүүл мэндийн салбарт ердийн үед ч стандарт хангасан хүний нөөцийн хомсдол байдаг. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, ажилтнууд та бүхнийг ковидын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд сайн дураараа идэвхтэй оролцохыг уриалж байна. Бас гуйж байна.
Мөн судалгаагаар нийслэлийн хэмжээнд эмнэлгийн бус мэргэжлийн хүн ажиллах боломжтой 910 ажлын байр бий. гэсэн. Ажиллуулахдаа богино хэмжээний сургалт явуулж, цар тахлын эсрэг арга хэмжээнд татан оролцуулах бололцоотой юм. Энэ хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас 992 хүнийг эмнэлгийн бус мэргэжлийн хүн ажиллах боломжтой ажлын байранд ажиллуулах шийдвэр гарч байгаа нь бидний ажилд дэм болж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдлээ.