БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун аравдугаар сарын эхнээс Өмнөд Солонгостой харилцах сувгийг сэргээж болно хэмээн мэдэгдсэн талаар Ёнхап агентлаг мэдээлэв.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтад оролцохдоо АНУ, БНХАУ-ыг байлцуулан Солонгосын хойгийн дайн дууссаныг зарлахыг дахин санал болгосон үг хэлсэн билээ. Энэ бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлээр эргэлт буцалтгүй ахиц дэвшил гаргах боломж гэж үзэж буйгаа Мүн Жэ Ин дурдсан юм.
Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Ким Ё Жон Хойд Солонгос зөвхөн Өмнөд Солонгостой энх тайван тогтооход бэлэн байна гэсэн байна. Мөн харилцан хүндэтгэж, шударга ёсыг эрхэмлэн, Солонгос хоорондын харилцаа холбооны албыг сэргээж, улс орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжтой талаар дурджээ.